Эрүүл мэндийн зөвлөмж өгөх нээлттэй утас 24 цагаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-11 22:48:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 70484067 дугаарын нээлттэй утас 24 цагаар ажиллаж байна. 


Иймд ард иргэдийг энэхүү нээлттэй утсанд холбогдон эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авч, цаг үеийн холбогдох үнэн бодит мэдээллийг эх сурвалжаас нь авч байхыг тус газраас мэдээлэв. Түүнчлэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн зөвлөмжийг тус газраас хүргэлээ. 

• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх 

• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах 

• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах 

• Гараа сайтар савандаж угаах 

• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх 

• Амны хаалт зүүх 

• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх 

• Гадуур явахдаа бээлий өмсөх 

• Олон хүн цугларсан газраар явахгүй байх 

• Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх

 • Сайн унтаж амрах 

• Тайван стрессгүй байх 

• Шүлсээ хаяхгүй байх


Холбоотой мэдээ