Арилжааны банкууд 14.00 цаг хүртэл ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-11 17:40:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын тогтоолын дагуу Төрийн банкны нийслэл Улаанбаатар хотын салбар, нэгжүүд энэ сарын 11-13-ныг дуустал 09.00-14.00 цаг хүртэл ажиллаж, харилцагч нарт үйлчлэх болсноо мэдэгдлээ. 

Мөн "Голомт" болон Хасбанк, "Капитрон", мөн "Ариг" банк "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан нийслэл хот дахь нийт салбар, нэгж энэ сарын 11-13-ныг дуустал 09.00-14.00 цагийн хооронд үйлчлэхээ мэдэгдлээ. ХААН банкны Хонхор өртөө, Биокомбинат дахь, мөн Хан-Уул дүүрэг дэх болон Жуковын гудамж дахь, "Амгалан" зах дахь тооцооны төвүүд 11-13-нд ажиллахгүй болохыг мэдэгдлээ. 

Арилжааны банкууд "COVID-19"-ийн халдвараас сэргийлж, олон хүн цугласан газраар явахаас зайлсхийж, интернэт, смарт банк, бусад апплекейшныг ашиглан үйлчлүүлэхийг харилцагчдадаа зөвлөж байна. 

Холбоотой мэдээ