Баян-Өлгий аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-11 17:19:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 27 дугаар хуралдаан болж байна.

Хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангах, Цагааннуур боомтын үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдрөөс нээхтэй холбогдуулан бэлтгэл хангах, зарим санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдрийн 00:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр зогсоох, тухайн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргалаа. 

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхдүүдийг гэртээ хараа хяналтгүй орхихгүй байх, аль болох гадуур гаргахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос эцэг эхчүүдэд анхаарууллаа. 

Холбоотой мэдээ