Хот хооронд зорчих тасалбарыг буцаах боломжоор хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-11 12:16:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан хот хооронд зорчих урьдчилж захиалсан нийтийн тээврийн тасалбарыг буцаах, дараа ашиглах боломжоор хангахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. 


УОК-ын шийдвэрийн дагуу нийслэлд тогтоосон хөл хорио өнөөдрөөс эхлэн энэ сарын 14 хүртэл үргэлжлэх юм. Үүнтэй холбоотой аяллын давтамж, цагийн хуваарийг урьдчилан тооцож зорчигч тээврийн ажлыг зохицуулах ЗТХ-ийн сайдын тушаал гарч ИНЕГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т чиглэл өгсөн байна.



Холбоотой мэдээ