Хүүхдүүд сумынхаа ойд хандив өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-05-25 20:56:02

Өмнөговь аймгийн Сэврэй сумын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн “Харах өнцөг” клубын хүүхдүүд сумынхаа ойн арга хэмжээнд зориулан хандив өргөлөө.

Энэхүү клуб нь 18 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүмүүнлэгийн ажил хийдэг юм байна. Тэрээр санаа нийлсэн сурагчид нэгдэн 2015 онд “Харах өнцөг" клубыг байгуулсан ажээ. Тэд сумынхаа өндөр настан иргэдэд гэрт нь очиж туслахаас гадна “999”-ийн зах ажиллуулан эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусладаг байна. “Манай клубт 6-8-р ангийн хүүхдүүд явдаг. Бид гарын доорх материалаар хүмүүст хэрэгцээтэй зүйл хийж борлуулах, хандивлах, айлуудад байгаа хэрэглэдэггүй зүйлсээр зах нээн олсон орлогоороо бусдад тусладаг. Мөн өөрсдөө очиж боломжгүй хүмүүсийн гэрт ажилд нь туслах зэрэг хүмүүнлэгийн ажил хийдэг” гэж “Харах өнцөг” клубын багш Б.Мөнхжаргал ярилаа.
Уг клубын хүүхдүүд өнгөрсөн жил түймэрт өртсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдэд хандив явуулж байсан гэнэ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ