Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гараагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-11 10:50:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын өнөөдрийн шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хаасантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдав.

Хуралдаанаар Улаанбаатар хотоос Баян-Өлгий орох хөдөлгөөнд хяналт тавих, зорчигчдод тандалт судалгаа хийх, хяналтын цэг ажиллуулах шийдвэр гаргалаа.

Харин аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.

Холбоотой мэдээ