“Хэрэглэгчдэд ээлтэй-Эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт өдөрлөг болов

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-05-25 19:44:51

Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаанаас эрхлэн “Хэрэглэгчдэд ээлтэй-Эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг эмнэлэг дээрээ зохион байгуулж явуулав.

Тус эмнэлэг нээлттэй хаалганыхаа өдрийг аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэстэй хамтарч эмнэлгийн Хүлээн авах тасаг, Онош зүйн тасгийн зааланд болон бусад тасаг нэгжүүдийн ажлын байран дээр нийт 15 тасгийн 90 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд өглөөний 10-15 цаг 30 минут хүртэл зохион байгууллаа. Өдөрлөгт давхардсан тоогоор 1582 хүн хамрагдаж тэдгээр үйлчлүүлэгчдийн цусны даралт, биеийн жин, биеийн жингийн индекс тодорхойлж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөө өгч Нэгдсэн Эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулав.

Мөн үеэр Эрүүл мэндийн даатгалын байцаагч 77 хүнд “Эрүүл мэндийн дэвтэр”-ийн бичилт хийж зөвлөгөө өгч үйлчилжээ.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ