Карабахт дайн зогсоох тухай мэдэгдэлд гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-10 07:07:34

ЕРЕВАН. /Report.az/. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар Уулын Карабахт гал зогсоох тухай мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Энэ тухай Арменийн Засгийн газрын тэргүүн “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 


“Карабахын дайныг 01:00 цагт зогсоох тухай мэдэгдэлд ОХУ, Азербайжаны төрийн тэргүүн нарын хамт гарын үсэг зурсан. Гаргасан мэдэгдэл нь миний хувьд болон манай ард түмний хувьд хүнд байсныг үгээр илэрхийлэх аргагүй. Дайны нөхцөл байдал, үүнийг хамгийн сайн мэддэг хүмүүсийн үнэлэлт дүгнэлтэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргалаа” хэмээн тэрбээр цохон тэмдэглэж, тун хүнд шийдвэр гаргаснаа дахин мэдэгджээ.


"Үүссэн нөхцөл байдалд гаргаж болох хамгийн сайн шийдвэр хэмээн надад итгүүлсний үндсэн дээр би ийм алхам хийлээ. Энэ бүхний талаар ойрын өдрүүдэд илүү дэлгэрэнгүй ярих болно. Энэ бол ялалт биш хэдий ч өөрийгө та бүхэн ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс нааш ялагдал ч мөн биш байх болно. Бид ялагдсан гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэрбээр мөн хэлсэн байна.

 

Холбоотой мэдээ