НАСА Ангараг дээр судалгаа явуулах зорилгоор бичил биетүүдийг дахин программчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-11-09 15:55:31

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн сансрын агентлаг орчин үеийн технологийг сансар судлалд нэвтрүүлэх зорилгоор 13 төслийг боловсруулсан тухай НАСА-гийн цахим хуудсанд мэдээлжээ.


Дээрх төлөвлөгөөнүүдийн нэг нь бичил биетүүдийг Ангараг гараг дээр судалгаа явуулахад ашиглах зорилгоор дахин программчлах төсөл юм


Америкийн сансрын агентлагийн боловсруулсан төслүүдийн дотор мөн солирыг сансрын хөлөг болгон хувиргах төсөл байгаа аж. Гол ажлыг тусгай роботууд нугалах гэнэ. Ингэхдээ зөвхөн тухайн тэнгэрийн биетийн энергийг ашиглах юм. Үүнээс гадна, манай гаргийн тойрог зам дахь сансрын хог хаягдлыг цэвэрлэхэд туслах хоёр хэмжээст тусгай төхөөрөмжийг бүтээх зэрэг төслүүд байгаа аж.


Дээрх төслүүдийг боловсруулсан хүн бүр сонгон шалгаруулалтын эхний шатанд 100 мянган ам.долларын санхүүжилт авсан байна. Хэрэв бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх судалгааг амжилттай болсон хэмээн үзсэн нөхцөлд судалгаанд оролцогчид хоёр дахь шатанд хүн тус бүр 500 мянган ам.доллар авна.

Холбоотой мэдээ