Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Гансүхийн Батзамыг томиллоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-11-09 10:56:58

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батзамыг томиллоо.

Захирамжийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 9-нд аймгийн Засаг даргаар томилогдсон Г.Батзам албан ёсоор тамга тэмдгээ хүлээн авч ажлаа эхэллээ. Г.Батзам  Говьсүмбэр аймгийн МАН-аас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч бөгөөд өнгөрсөн дөрвөн жил аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан.

Холбоотой мэдээ