Төрийн албаны шалгалтад 45.2 хувь нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-09 12:30:10


Төв /МОНЦАМЭ/. Төрийн албаны сул орон тоог нөхөх, төрийн албыг мэргэшсэн боловсон хүчнээр хангах зорилтын хүрээнд Төв аймгийн төрийн албаны зөвлөлөөс шалгалтыг зохион байгууллаа.

Тодруулбал Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны Зөвлөлийн тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам”-ын дагуу төрийн албаны ерөнхий  шалгалт Төв аймагт 11 дүгээр сарын 6-8 өдрүүдэд боллоо. 

Энэ удаагийн шалгалтад аймгийн хэмжээнд нийт 465 иргэн оролцохоор бүртгүүлснээс 354 иргэн шалгалт өгч 160 иргэн буюу нийт оролцогчдын 45.2 хувь нь тэнцжээ. 

Холбоотой мэдээ