11 дүгээр сард агаарын температур олон жилийн дундаж орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-04 20:28:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр тухайн сард агаарын хэм -9-15 градус хүйтэн буюу олон жилийн дундаж орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 хэмээр хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Түүнчлэн 2-4 мм буюу олон жилийн дундаж орчим хур тунадас орох аж. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Ихэнх хугацаанд салхины хурд 5-10 м/с байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12 – 14 м/с, зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Холбоотой мэдээ