Гал унтраагчид ур чадвараараа өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-24 18:06:46

ОБЕГ-ын Гал унтраах албанаас гал унтраагчдын дунд мэргэжлийн аварга шалгаруулах, шилдэг техниктэй ажилтан шалгаруулах тэмцээн зохион байгуулав. 

Гал унтраах арга техникийн олон төрөлтийн  спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүрэх, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг ахиулах зорилготой уг тэмцээн Дархан -Уул аймагт болжээ. Энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоо нэмэгдсэн нь тэмцээнээс харагджээ. Орон нутгийн ОБГ-ын гал унтрах албаныхан тун идэвхтэй оролцож,  Дархан-Уул аймгийн Гал унтраах албаны ажилтай танилцаж, харилцан туршлага солилцжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ