Дархан-Уул, Дундговь, Хэнтийн зам халтиргаа гулгаатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-11-01 10:53:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр өдөр үргэлжлэн орсон цасны улмаас Дархан-Уул, Дундговь, Хэнтийн чиглэлийн даваа гүвээтэй замд халтиргаа гулгаа үүсээд байна. Тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа талаар АТҮТ болон ТЦА-наас анхааруулж байна.

Жолооч нарт хандан тээврийн хэрэгсэл зуны дугуйтай бол өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг учирч болох эрсдэлээс хамгаалж өвлийн дугуйгаар солихыг сэрэмжлүүлэн анхааруулж байна.


Эрс тэс уур амьсгалтай, цас их ордог, хүйтэн байдаг манай орны хувьд зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай, хөлддөг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш их зарцуулах зэргээр эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.


Иймд жолооч нар өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.


Холбоотой мэдээ