Малчид 70 гаруй мянган толгой малыг махны үйлдвэрт нийлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-02 09:02:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд малчид энэ намар 72949 толгой малыг махны үйлдвэрт нийлүүлсэн байна. Тус аймгийн хэмжээнд 6 махны үйлдвэр үйл ажиллагаа явуулж 1517690 тн махыг бэлтгэсэн байна. Энэ зун хур бороо их зуншлага тааруу байсан тул малчид мал махаа зах зээлд ихээхэн нийлүүлж байгаа гэнэ.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас гаргасан судалгаагаар урьдчилсан байдлаар энэ онд малчид нийт 1247035 толгой малыг хэрэгцээнд нийлүүлэхээр тооцоолжээ. Тодруулбал 335671 толгой малыг идэш буюу хүнсэнд 911364 толгой малыг зах зээлд борлуулж нийлүүлэх судалгааг гаргажээ.

 

Холбоотой мэдээ