Ачаа, тээврийг Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхгүй байхаар боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-29 16:02:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь автозамын олон улсын боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн том машины 28 жолоочоос короновирусний халдвар илэрчээ.

Энэ нь 10-р сарын 01-нээс 26-ны өдөр хүртэлх хугацаанд хилээр орж ирсэн жолооч нараас илэрсэн тоо юм.

Иймээс эрсдэл өндөр байгаа энэ үед Улсын Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Тодруулбал Олон улсын ачаа, тээврийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхгүй байхаар боллоо. Цаашид Алтанбулаг дээр ачаагаа буулгаад, Улаанбаатар луу зөөвөрлөх шийдвэр гаргажээ. Мөн вагоноор ирснийг мөн шууд явуулалгүйгээр шаардлагатай тохиолдолд вагоны толгойг нь солих арга хэмжээ авах гэнэ. Энэ шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүд ачаагаа өөрсдөө хил дээр ирж авч байх болж байгаа ажээ. Энэхүү шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.  

Холбоотой мэдээ