Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, анхдугаар хуралдааныг энэ сарын 28-ны өдөр хийхээр тогтсон байна.
Анхдугаар
хуралдаанаар аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, ИТХ-ын даргыг сонгож батлах, аймгийн Засаг даргад нэр
дэвшүүлэх, аймгийн ИТХ-ын хороодыг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Ташрамд
сануулахад, энэ сарын 15-ны өдөр болсон аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд МАН 23,
АН 15, МАХН 1 суудал авсан. Аймгийн ИТХ-д олонх болсон аймгийн МАН-ын хороо Бүгд хурлаараа аймгийн ИТХ-ын даргад А.Ербол, С.Асылбек, Засаг даргад Д.Бауыржаны нэрийг дэвшүүлэхээр Удирдах зөвлөлдөө уламжлаад байгаа юм.