“Ач санах өргөө” бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 13:03:26

Дорнод аймгийн Баяндун сумын ард иргэдэд “Номт тусч сан”-аас “Ач санах өргөө” ахмад настны өргөө барьж энэ сарын 22-нд сумын удирдлага болон ахмадын хороонд хүлээлгэн өглөө.

“Ач санах өргөө”-ний нээлтэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Дорнод аймаг дахь нутгийн зөвлөлийн дарга, Аймгийн ИТХ–ын төлөөлөгч Н.Хүрэлбаатар, Баяндун сумын ИТХ–ын дарга Б.Баатарцогт, сумын ахмадын хорооны дарга А.Баярцогт, Гавьяат эдийн засагч Д.Балдорж нар болон сумын ард иргэд, ахмад настнууд оролцлоо.

“Номт тусч сан” нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачлан байгуулсансан бөгөөд ахмадуудын хөгжил, тэдний ачийг хойч үедсурталчлан таниулах зорилгоор байгуулагдсан сан юм. 

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд