Он гарсаар 1080 эх амаржиж, 1090 хүүхэд төржээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-21 21:17:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2020 оны эхний есөн сарын байдлаар 1080 эх амаржиж, 1090 хүүхэд төржээ. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 45 тохиолдлоор өссөн бөгөөд нийт төрөлтийн 91.9 хувь нь лавлагаа төвийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжид төрсөн байна. Нэгдсэн эмнэлэгт 600 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оны мөн үеэс 34 тохиолдлоор нэмэгдсэн ба нэгдсэн эмнэлэгт төрсөн эхийн 60.4 хувийг эзэлж байгаа ажээ. Мөн жирэмсний хяналтад шинээр 944 жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан ба 88.8 хувь нь эхний гурван сартайд, 10.5 хувь нь 4-6 сартайд, 0.7 хувь нь долоо ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байна хэмээн тус аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Он гарсаар мэндэлсэн 1090 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 41 хүүхдээр буюу 3.9 хувиар өсчээ. 

Сонирхуулахад, амьд төрсөн хүүхдийн 564 буюу 51.7 хувь нь хүү, 526 буюу 48.3 хувь нь охин байгаа бөгөөд тэдний 6.1 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн байна.


Холбоотой мэдээ