Улсын онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүн Хэнтий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-10-21 15:38:18

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын баг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 89 дүгээр тушаалаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой “Ковид-19”-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Ажлын багт ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, АШУҮИС болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд багтаж, сургалтыг онол, дадлага хослуулан танхимаар болон цахимаар явуулж байна. Тус сургалтад Хэнтий аймгийн төрийн болон ТББ-ын 100 орчим төлөөлөл оролцлоо.
Холбоотой мэдээ