Баг бүрд соёлын үйлчилгээг хүргэх хөтөлбөрт 5200 иргэн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-21 13:16:46

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, соёл урлагийн байгууллагууд нэгдэж “Танай багт, танай суманд-Таны дэргэд “уриатайгаар соёлын хөтөлбөрийг баг бүрд хүргэжээ.  

Хөтөлбөр 24 суманд "Соёлын цаг" нэртэйгээр өнгөрсөн сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Улиастай Тосонцэнгэл сумдын нийт 11 багийн иргэдэд аймгийн Хөгжимт жүжгийн театр болон Тосонцэнгэл сумын соёлын төвийн уран бүтээлчид уран бүтээлээ толилуулжээ. Уран бүтээлчид баг бүрд очиж тоглолтоо сонирхуулсан бөгөөд, давхардсан тоогоор 5200 гаруй иргэн үзэж сонирхжээ. Уран бүтээлчид хөтөлбөрийн хүрээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед соёл, нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдэд соёлын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулахыг зорьжээ. Мөн урлаг уран сайхан, музей, номын сангийн явуулын үйлчилгээг иргэдэд хүргэсэн байна. Ташрамд энэ хөтөлбөрийг Соёлын яам, НЗДТГ-тай хамтран наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Завхан аймгийн тухайд тус хөтөлбөрийг аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Хөгжимт жүжгийн театр, 23 сумын соёлын төв, аймгийн Музей, Төв номын сан, СУИС-ийн салбар ХБК, МУЭ-ийн Завхан салбар, "Боролдой номын" дэлгүүр зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж байна. 




Холбоотой мэдээ