Эхний 9 сард 1942 хүн ажил хайн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-20 17:00:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ оны эхний 9 сарын байдлаар 1942 хүн ажил хайж бүртгүүлжээ.

Тэднээс 102 хүн ажилд зуучлагдан орсон бол 651 нь ажил идэвхтэй хайгаагүйн улмаас программаас хасагдсан байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 78, өмнөх сараас 604 хүнээр тус тус буурчээ. Ажил хайж бүртгүүлсэн иргэдийн 56 хувь нь эмэгтэйчүүд юм.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийг боловсролоор нь ангилвал 255 нь дээд, 18 нь тусгай дунд, 188 нь мэргэжлийн анхан шатны, 662 нь бүрэн дунд, 121 нь бүрэн бус дунд, 72 нь бага, 21 нь боловсролгүй иргэд байна.

Холбоотой мэдээ