Нийт гэмт хэргийн 30.7 хувийг согтуугаар үйлджээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-10-19 15:38:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 9 сарын байдлаар 246 холбогдогчтой, 641 сая төгрөгийн хохиролтой, 355 гэмт хэрэг бүртгэгджээ. Үйлдэгдсэн гэмт хэргээс 39.6 хувийг илрүүлсэн байна.

Гэмт хэргийн 109 буюу 30.7 хувийг согтуугаар үйлдсэн бөгөөд үүнээс хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг 14, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, хүчин 9, өмчлөх эрхийн эсрэг 151, авлигын эсрэг 2, хулгайлах 63, залилах 21, ХАБТХ-ийн ашиглалтын журмын эсрэг 13, хүрээлэн байгаа орчны эсрэг 49 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Нийт бүртгэгдсэн хэргийн 118 буюу 33.2 хувь нь Арвайхээр суманд, 237 буюу 66.8 хувь нь хөдөө суманд үйлдэгдсэн бөгөөд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Холбоотой мэдээ