Говьсүмбэр аймгийн сонгогчдын 65.38 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-10-16 16:23:01

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд орон даяар явагдсан.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 10527 сонгогч бүртэгдсэнээс 6883 сонгогч буюу 65.38 хувь нь саналаа өгчээ.

“Аймгийн ИТХ-ын 17 мандатын 10-ыг нь МАН, тавыг нь АН, хоёр суудлыг бие даагч авсан. Харин аймаг сумын хэмжээнд  84 мандатын төлөө 170 нэр дэвшигч өрсөлдсөн. Аймгийн хэмжээнд сонгууль зохион байгуулах хэсгийн хороонд нийт 160 гаруй төрийн алба хаагч ажилласан.

Санал авах үйл явцын үеэр хүндрэлтэй зүйл гараагүй” гэж Говьсүмбэр аймгийн Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбилэг мэдээлэв.

Холбоотой мэдээ