Өвөрхангайд МАН олонх болоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-16 13:24:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалт Өвөрхангай аймагт 61.35 хувьтай боллоо.

Нийт 74010 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 42460 иргэн саналаа өгсөн байна.

Аймгийн Сонгуулийн хорооноос авсан урьдчилсан дүн мэдээгээр аймгийн ИТХ-ын 41 суудлын 35-д МАН, 6-д АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан бол 19 сумаас 14-т МАН, 5-т АН ялалт байгуулжээ. Одоогоор эцсийн дүн мэдээ нэгтгэгдээгүй байгаа аж.

Холбоотой мэдээ