Өвөрхангайд сонгогчийн ирц 36.2 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-15 15:49:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаа Өвөрхангай аймагт хэвийн үргэлжилж байна.

Сонгуулийн санал өгөх нэрсийн жагсаалтад 74049 сонгогч бүртгэгдсэнээс 15.00 цагийн байдлаар 36.2 хувь буюу 26820 сонгогч саналаа өгөөд байна. Одоогоор Тарагт сум 48, Арвайхээр сум 29 хувьтай, хамгийн өндөр санал өгчээ.

Зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтийг 1678 хүн гаргаснаас өчигдөр буюу 10 дугаар сарын 14-нд 160 чиглэлд 1567 сонгогчийн саналыг хайрцгаар авч, 93 хувийн санал бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ