Ховд аймагт 982 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-15 09:31:36

Ховд /МОНЦАМЭ/. Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгогчийн саналыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа энэ сарын 14-ний өдөр Ховд аймагт боллоо.

Ховд аймгийн хэмжээнд нийт 55795 сонгогч санал өгнө. Үүнээс хамгийн олон буюу 19345 сонгогч Жаргалант суманд бүртгэлтэй байгаа юм.  

Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд нийт 982 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгсөн. Үүнд Жаргалант сумаас 187 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгсөн аж.   

Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд дөрвөн нам эвслээс болон бие даан нэр дэвшигч нийт 104 хүн 41 мандатын төлөө өрсөлдөж байна. Харин сумдад 795 нэр дэвшигч 371 мандатын төлөө өрсөлдөж байгаа юм.  

Холбоотой мэдээ