Зэвсэгт хүчний “Рагби 7 – 2020” тэмцээнд 084 дүгээр ангийн баг аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-13 13:25:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 23 анги оролцсон Рагби-7 төрлийн 2020 оны Армийн аварга шалгаруулах тэмцээнд 084 дүгээр анги аваргалж, алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг 029 дүгээр анги, хүрэл медалийг 150 дугаар ангийн баг  тус тус зүүлээ.

 

Эр зориг, хурд хүч шаардсан энэ тэмцээнд цэргийн албан хаагчдын дунд аймгийн цолтой, цэргийн цолтой бөхчүүд болон хүчний спортын тамирчид цөөнгүй оролцсон юм. Тус тэмцээнийг зэвсэгт ангиуд өөрсдийн санаачлагаар жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой. Энэ удаагийн тэмцээн нь хоёр дахь удаагийн армийн аварга шалгаруулах тэмцээн байв.


Зэвсэгт хүчний анги, салбаруудын энэхүү идэвх зүтгэлийг Монголын рагбигийн холбооноос шүүгчээр болон бөмбөг хэрэгсэлээр дэмжин ажилладаг байна. Харин “COVID-19” халдварын улмаас тус холбооноос зохион байгуулах байсан ихэнх тэмцээн хойшлогдсон ч УАШТ болон Армийн АШТ-ийг амжилттай зохион байгуулаад байгаа аж.

Холбоотой мэдээ