"Хөхөө" шилдэг кино, шилдэг найруулагчийн шагнал хүртэв

Монголын мэдээ | Соёл урлаг
batbold.sh@montsame.gov.mn
2020-10-22 18:42:12
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Найруулагч Ж.Жамьянсүрэнгийн "Хөхөө" кино ХII дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа "Улаанбаатар" олон улсын кино наадмын энэ жилийн Монгол киноны хэсгийн шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг хүртлээ.

Харин шилдэг кино зохиолын шагналыг "Гэргий" киноны зохиолч, МЗЭ-ийн шагналт зохиолч М.Эрдэнэбат, шилдэг продюсерын шагналыг "Эмэгтэй" киноны продюсер жүжигчин Ч.Ундрал нар хүртэв.

Шагнал гардуулах ёслол өчигдөр болсон бөгөөд шилдэг кино, найруулагч, зохиолч, продюсерын шагналыг "Хангарьд" цом, мөнгөн шагнал дагалдаж байгаа юм.









Холбоотой мэдээ