Цэцэрлэгийн насны хүүхдүүд “Гоёл – 2016” – д оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Хангал суманд “Гоёл – 2016” наадмыг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд ахлах болон бага ангийн насны төрлөөр явагдсан байна.
Үндэсний хувцасны төрлөөр 1-р байранд Ж.Маралгоо, 2-р байранд Т.Чингүн, 3-р байранд О.Өсөхжаргал нар шалгарлаа. Авангард загварын хувцасны төрлөөр 1-р байранд А.Хулан, 2-р байранд Б.Данзанравжаапэрэнлэйжамц, 3-р байранд Б.Цэрмаа, гоёлын хувцасны төрлөөр 1-р байранд Э.Энэрэлт, 2-р байранд Б.Халиун, 3-р байранд О.Зулцэцэг нар тус тус шалгарлаа. Бага бүлгийн төрөлд 1-р байранд Ц.Энхжин, 2-р байранд Б.Дэлгэрмаа, 3-р байранд У.Хулан нар тус тус шалгарлаа.
Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
П.Батням