Худалдаа арилжаа хийх, бизнес эхлэхэд сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-10-11 08:39:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 10 дугаар сарын 11. Санчир гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 24. Ням гараг. Найралт эх одтой, улаагчин гахай өдөр.

 

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   

Суудал: Хий

 

Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.


Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.


Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх, үс засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ