Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-10-10 08:09:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өглөөний 8 цагийн байдлаар -3 хэм хүйтэн, салхи баруун хойноос секундэд 7 метр байна. Өнөөдөр зарим үед секундэд 13-15 метр хүрч салхи ширүүснэ. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна. Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно.


Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. Урд шөнө Булган, Сэлэнгийн нутгаар, өнөөдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

 

2020 оны 10 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур: Хүйтэрч өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 11- 15 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 11, 12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Холбоотой мэдээ