Коронавирусний голомт болж байсан Хубэй муж олон аялагч хүлээж авлаа

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-12 14:27:09

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-нд БНХАУ-ын Улс тунхагласны баяр болж буйтай холбоотойгоор найм хоногийн хугацаанд бүх нийтийн амралтын өдрүүд тохиож байна.

            Амралтын өдрүүдээр Хятад улсад дотоодын аялал нэмэгддэг уламжлалтай бөгөөд нэгэн цагт коронавирусний голомт болоод байсан Хубэй муж ч мөн олон аялагч хүлээж авлаа.

            Тодруулбал, энэ сарын 1-нээс 7-нд Хубэй мужийн байгалийн үзэсгэлэнт онцлох 30 газарт, нийтдээ 2.07 сая гаруй жуулчин хүлээн авсан хэмээн мужийн Соёл, аялал жуулчлалын танхимаас мэдээлэв.

            Соёл, аялал жуулчлалын танхимаас гаргасан урьдчилсан тооцоогоор, амралтын 7 хоногт Хубэй муж нийтдээ 48 сая гаруй жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийн 76 хувьтай тэнцэж байгаа аж.

            Мөн Хятадын аялал жуулчлалын томоохон платформ болох C Trip-ээс гаргасан 10-р сарын амралтын долоо хоногийн “онлайн захиалгын дүнгийн тайлан”-гаас харахад амралт эхлэхээс 4 хоногийн өмнө Хубэй муж руу аялагчдын захиалга 4 дүгээрт эрэмбэлэгдэж байв.

            Хубэй муж даяар шөнийн аяллын нийт 19 хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт өдөрт дунджаар 260 мянган аялагч хамрагджээ. Улмаар тус хөтөлбөр нь мужийн аялал жуулчлалын зах зээлийн нэгэн чухал хэсэг болсон байна.

 

Холбоотой мэдээ