Монголын биатлончид дэлхийн цомын АШТ-д анх удаа оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-07 13:08:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын биатлончид түүхэндээ анх удаа 2020-2021 оны улиралд бүтэн багаараа Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд /BMW IBU World Cup/-д ур чадвараа сорин оролцоно.

 

Монголын биатлоны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ц.Адьяажаргал, Э.Энхсайхан, Д.Энхчимэг, спортын мастер Т.Ариунболд, М.Должинсүрэн нар ЗХУ, Беларусь улсын гавьяат дасгалжуулагч, олимп, дэлхийн аварга А.Поповын удирдлага дор бэлтгэлээ базааж байгаа юм.


Тэд Финланд улсын Контилахтид эхлэх Дэлхийн цомын АШТ-д Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулан олимпын эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд энэ улирлын бүх тэмцээнээс “Бээжин-2022” өвлийн олимпын эрхийн оноог олгох юм байна.  

Холбоотой мэдээ