Энэтхэгт халдвараар нас барсан хүний тоо 100 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-10-06 12:45:28

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгт коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давсан бөгөөд тус улс нь халдвараар нас барагсдын тоогоороо АНУ, Бразилын араас гуравдугаарт бичигдэж байна. 


Энэтхэгт даваа гарагт халдварын 74 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 6.6 сая давжээ. Өмнө нь дэлхийн аль ч улс оронд өдөрт халдварын ийм олон тохиолдол шинээр бүртгэгдэж байгаагүй юм.


Гэсэн хэдий ч Энэтхэгт “COVID-19” халдвар авсан 5.5 сая хүн буюу нийт өвчтөний 84 хувь нь эдгэрчээ. Ингэснээр халдвараас эдгэрсэн хүмүүсийнхээ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. 

Холбоотой мэдээ