Эрчүүдийн холбоо байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 17:49:09

Баянхонгор аймгийн Баянбулаг сумд Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян өрнөжээ. Аяны арга хэмжээ эрчүүдийн дундах тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх уулзалт зөвлөлгөөнөөр хаалтаа хийн, “Эрүүл мэнд болон хорт зуршил” сэдвийн хүрээнд 4 багийн 100 гаруй залуус чуулсан байна.

Сарын аяны хүрээнд өрнөсөн ажлууд, мэдээлэл сургалтын хөтөлбөрт идэвхтэй хамрагдан хорт зуршил буюу тамхинаас гарсан зургаан иргэнийг аяны хаалтын үеэр “алдаршуулжээ”.

Мөн үеэр Эрчүүдийн холбоог байгуулан даргаар Баянбулаг сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Ц.Сандагбазарыг сонгосон байна. Сумын Ниймгийн эрүүл мэндийн ажилтан С.Одбаяр “Эрчүүдийн тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн бол дараад нь хэлэлцүүлэг мэдээлэл өрнөн, АХА тэмцээнээр аяны ялагчдыг тодруулжээ.

Тус сум далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөрт оршдогтой холбоотойгоор зүрх судасны өвчлөл эрчүүдийн дунд түгээмэл байдаг байна. Мөн хорт зуршлуудтай холбоотой нас баралтын түвшин эмэгтэйчүүдээс 2 дахин их байдаг аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ