Ким Жөн Ун БНАСАУ-ын хөгжлийн зорилгод хүрэх “80 хоногийн тулаан” зарлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун улс орныхоо эдийн засгийн хөгжлийн болон бусад зорилгод оны эцэс гэхэд хүрэхийн тулд хүчтэй үсрэлт хийх хурдацтай хөгжлийн үе эхэлснийг зарлажээ.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, энэ тухай БНАСАУ-ын удирдагч Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
“Хуралдааны үеэр эн тэргүүнд хэлэлцэх асуудлын хувиар нам, улс орон, нийт ард түмний оролцоотойгоор 80 хоногийн эрчимтэй тулаан хийж, намын VIII их хуралд амжилттай бэлтгэх суудлыг хэлэлцсэн" гэж тус агентлаг мэдээлжээ. Үүнээс гадна, бүгд хуралдааны үеэр энэ жилийн тэмцлийг өндөр сэтгэлээр бахархалтайгаар өндөрлүүлж, намын VIII их хурлыг улс төрийн өндөр урам зориг, хөдөлмөрийн эрч хүчээр угтан авч, “ялалт, дэвшлийн агуу баярын хувиар” 10 дугаар сарын 10-нд тэмдэглэх “Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ойг алдаршуулах" шийдвэр гаргалаа” гэж KCNA-гийн мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.
Өмнө нь Солонгосын Хөдөлмөрийн намын VIII их хурлыг 2021 оны нэгдүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэжээ.