Хүнсний ногоо 1400 тн, төмс 3174 тн-ыг хураан аваад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-05 13:10:58

Архангай /МОНЦАМЭ/. Энэ онд улаан буудай 7639 га, арвай 10 га, овьёос 200 га, тосны ургамал 901 га, малын тэжээл 3000 га, төмс 264 га, хүнсний ногоо 140 га, жимс жимсгэнэ 150 га нийт 12304 га талбайд тариалалт хийсэн. 10 дугаар сарын 01-ний

байдлаар ногоон тэжээл 1000 га талбайгаас 2000 тн, хүнсний ногоо 139.5 га-гаас 1400 тн, төмс 264.5 га талбайгаас 3174 тн, арвай 10 га-гаас 12 тн хураан авжээ. Төмс, хүнсний ногоо хураалт дуусч байна.  

Уриншийн хөрс боловсруулалт 11285 га талбайд хийхээр төлөвлөснөөс ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.

Улаан буудайн болц оройтож тариа хураалт эхлээгүй чийг ихтэй байсны улмаас цасанд даруулсан учраас тарианы иш өргөгч олдоц муу байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар Хотонт сумын 1000 га, Төвшрүүлэхийн 2000 га талбай 10-30 см цасанд дарагдсан байдалтай байна.

Холбоотой мэдээ