Ү.Энхжин: Үндэсний бичгээр урлана гэдэг бол жинхэнэ оюуны бясалгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-05 16:38:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч Үүрцайхын Энхжин "Гэгэ" уран бичлэгийн 2 дахь үзэсгэлэнгээ Мөрөн хотын Хүүхдийн ордонд нээлээ.

Ү.Энхжин “Би анх 6-р ангиасаа эхлэн монгол бичгийг сонирхон судалж эхэлсэн. Үндэсний бичгээ шимтэн сурах их далайн аяллын хөлөг онгоцны тасалбарыг ээж минь надад авч өгсөн. Монгол бичиг бол хүн бүрийн сэтгэлгээний урлаг, бидний бахархал юм. Үндэсний бичгээ судалж, уран бичлэгээр бичих агшинд аз жаргалыг мэдэрдэг. Үгээр илэрхийлэх аргагүй сайхан мэдрэмж. Үндэсний бичгээр урлана гэдэг бол жинхэнэ оюуны бясалгал шүү.  Миний мөрөөдөл бол үндэсний бичгээ сайн эзэмшиж, хайрлан бахархаж, түгээн дэлгэрүүлж, хамтдаа дэлхий даяар сурталчлан таниулах юмсан гэж хүсдэг” гэдгийг хэлж байлаа.



Тэрбээр өнгөрсөн жил "Этүгэн" уран бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргаж, үе тэнгийн найзууддаа зориулан 25 сорил багтсан 45 хуудастай “Оюуны шигтгээ” үндэсний бичгийн сорилын ном бүтээж байсан юм. 



 


Холбоотой мэдээ