Шуурхай удирдлагын хээрийн сургууль үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-04 09:09:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын баруун бүсийн холбоо, зарлан мэдээлэл хариуцсан шуурхай удирдлагын оператор, холбоочдын “ХС-2020” сургалт Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

ОБЕГ-ын даргын тушаалаар зохион байгуулж буй уг сургалтад баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочин зэрэг 50 гаруй алба хаагч хамрагдаж байна.


Гамшгийн үеийн бүсийн удирдлага зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах зорилгоор танхимын болон хээрийн гэсэн 2 төрлөөр сургалт явагдаж байна. Хээрийн дадлага сургуулийг Увс аймгийн Онцгой байдлын газрын “Усны сургалт, хяналт дадлагын төв”-д зохион байгуулж байгаа  бөгөөд алба хаагчдад холбоо, зарлан мэдээллийн дэвшилтэт техник, технологийн мэдлэг олгож байгаа нь холбоо мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах мэдлэг чадварыг нэмэгдүүлнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Холбоотой мэдээ