Өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-03 10:10:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллаж өвлийн бэлтгэлтэй танилцлаа.

Дээрх хоёр аймгийн хувьд  өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн отор нүүдлийг зохицуулах, энэ талаар малчидтай зохицон ажиллах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвлийн идэш бэлтгэх малын тоо болон бэлчээрийн даацын судалгааг гаргах, хүйтэрч цас орж зам, даваа хаагдахаас сэргийлэх, техникийн бэлэн байдлыг хангах зэрэг бэлтгэл ажлыг хийж буйг танилцуулж, дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа зүйлийн талаар ярилцлаа.


Ажлын хэсгийн гишүүд отроор яваа айл өрхүүдтэй тогтмол холбоо тогтоож, малыг нь отроор өвөлжүүлэхэд удирдлагын түвшинд хамтарч ажиллах, малчдын эрүүл мэнд, нийгэм, амьжиргааг байнга хянах, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийг эрчимжүүлэх, бүх зорилтот бүлгийн нөхцөл байдлыг тооцсон нарийн үзүүлэлт судалгааг гаргаж,  эрсдэлийг дүгнэхэд нягт уялдаа, холбоотой ажиллахыг үүрэг болгов.

Холбоотой мэдээ