Монголын тал “Air Astana” компанид олгосон зөвшөөрлөө цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-20 14:00:07

ФРАНКФУРТ. /BizTravel/. “Air Astana” компани 2016 оны зургадугаар сарын 2-ноос эхлэн Германы Франкфурт хотоос Астана- Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх байсан билээ. Гэтэл Монголын тал зөвшөөрлөө гэнэт цуцалжээ.

Монголын иргэний нисэхийн удирдлагууд зөвшөөрлөө гэнэт цуцалсан тул 2016 оны зургадугаар сарын 2-ноос хийхээр төлөвлөж байсан Казахстан болон Монголын хоорондын нислэгийг цуцлахаас аргагүйд хүрлээ гэж "Air Astana" компани албан ёсоор мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд дурдсанаар “нислэг үйлдэхэд шаардлагатай баримт бичгүүд бүрдүүлэлтийн шатандаа байсан" ажээ. "Air Astana” нь  Монголын агаарын тээврийн байгууллагуудын хяналт шалгалтыг амжилттай давсан байна. Монголын иргэний нисэхийн удирдлагууд 2016 оны гуравдугаар сард олгосон нисэх зөвшөөрлөө 2016 оны дөрөвдүгээр сард гэнэт үндэслэлгүйгээр дангаараа цуцаллаа" гэж "Air Astana" мэдэгдлээ.

“Air Astana” нь Германы Франкфурт-Астана-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх байсан юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ