912 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-30 15:19:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооноос 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Энэ удаагийн аймгийн ИТХ-д МАН, АН-ын 82 нэр дэвшигч, Баянхонгор сумын ИТХ-д 62 нэр дэвшигч, аймгийн хэмжээнд нийтдээ хоёр намын 912 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. 

Ийнхүү нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байна.

Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-нд улс орон даяар нэгэн зэрэг болно. 

Холбоотой мэдээ