Эхний есөн сард 86 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгджээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-30 12:33:28

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 86 удаагийн аюулт үзэгдэл тохиолдсоны дотор объектын гал 40, ой хээрийн түймэр 13, мал, амьтны гоц халдварт өвчин 16, зуд 1, үер 5, хүчтэй салхи шуурга 3, гол, нуурын усанд унаж осолдсон 1, зам тээврийн ослын дуудлага 1, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 6 удаа тус тус гарсан байна.

Дээрх аюулт үзэгдлийн улмаас 10 хүн амиа алдаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 12.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, Онцгой байдлын газрын алба хаагчид 4.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгө болон 129 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Холбоотой мэдээ