“Airbus” ажлын цагийг багасгаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-28 12:09:30

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Коронавирусний цар тахлын улмаас үйлдвэрлэлийн хэмжээ буурсантай холбоотойгоор нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани ажлын байрны цомхотгол хийхгүйн тулд Франц дахь үйлдвэрүүдийнхээ ажлын цагийг багасгах боломжийг хэлэлцэж байна.


Энэ асуудлыг 10 дугаар сарын 15-нд болох зөвлөгөөний үеэр шийдвэрлэх аж. Хэлэлцээрт хүрсэн тохиолдолд 2021 оны 1 дүгээр сарын 1-нд төлөвлөгөө хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж. Тус компанийн үйлдвэрүүд хоёр жилийн хугацаанд ажлын цагийг багасгасан байдлаар үйл ажиллагаа явуулж магадгүй байна. Ийм замаар “Airbus” компани үүссэн нөхцөл байдалд мэргэшсэн ажилтнуудаа алдахгүй байхыг хичээж байна.


“Үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх байдал тун бүрхэг байна” хэмээн Бүс нутгийн боловсон хүчний хэлтсийн дарга Дональд Фрати мэдэгджээ.


Цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас “Airbus” долдугаар сарын эхээр ажлын байрны тоог 15 мянгаар бууруулахаар төлөвлөж байснаас 5 мянга нь Францад байдаг ажилтнууд байжээ. 

Холбоотой мэдээ