Монголын шилдэг жүдочдын үндэсний чансааг гаргажээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-25 13:54:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн тамирчдын чансаа олгох тэмцээнийг 2020 оны 8 дугаар сараас эхлэн энэ оныг дуустал цуврал хэлбэрээр зохион байгуулж байна.


Есдүгээр сарын чансаа олгох тэмцээний дараа жүдочдын чансааг шинэчлэн гаргасан байна. Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос 2020 оны наймдугаар сарын тэмцээний дараах чансаатай харьцуулахад эрэгтэйчүүдийн 66 кг, -100 кг, +100 кг жинд чансааг тэргүүлэгчид өөрчлөгдсөн бол эмэгтэйчүүдийн жинд өөрчлөлт ороогүй аж. Монголын жүдочдын жин жингийн тамирчдын чансааг тэргүүлж буй тамирчдыг танилцуулж байна.


Эрэгтэйчүүд:


60 кг жинд Э.Сумъяабазар /2460 оноо/

66 кг жинд Ё.Басхүү /1550 оноо/

73 кг жинд Ц.Цогтбаатар /2190 оноо/

81 кг жинд Н.Дагвасүрэн /2100 оноо/

90 кг жинд Г.Алтанбагана /1700 оноо/

-100 кг жинд Б.Гончигсүрэн /1190 оноо/

+100 кг жинд О.Цэцэнцэнгэл /1200 оноо/


Эмэгтэйчүүд


48 кг жинд Г.Наранцэцэг /1700 оноо/

52 кг жинд Б.Хорлоодой /2190 оноо/

57 кг жинд Б.Алтанцэцэг /1840 оноо/

63 кг жинд Б.Ганхайч /2400 оноо/

70 кг жинд Ц.Наранжаргал /2400 оноо/

-78 кг жинд О.Мөнхцэцэг /1700 оноо/

+78 кг жинд Э.Гандиймаа /1750 оноо/


2020 онд болох цуврал тэмцээний хуваарь:


10 дугаар сар: Дэлхийн жүдогийн өдөрт зориулсан тэмцээн /2020.10.28-29/


11 дүгээр сар: Монголын жүдочид олимпийн наадмаас анхны медалиуд хүртсэн 40 жилийн ойд зориулсан тэмцээн /2020.11.21-22/


12 дугаар сар: /2020.12.12-13/

Холбоотой мэдээ