Орон сууцаа эзэмших эрх бүрэн нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-24 22:18:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын газар нутагт ОХУ-ын эзэмшлийн олон барилга, байгууламж байдаг. Түүний зарим нь Дархан хотод бий. Тодруулбал Дарханы дөрөвдүгээр багийн нутагт байрлах МОНТА-3,4 дүгээр байрыг оршин суугчид 20 гаруй жил түрээслэн амьдарсан. Уг түрээсийн асуудлыг зогсоож Монголын талд шилжүүлэх ажлыг олон жил хөөцөлдсөний үр дүнд өнгөрсөн хавар биелэлээ олсон. Дээрх байрууд Монголын талд шилжсэн мөн оршин суугчид байраа өмчлөх эрх нээгдсэнийг өнгөрсөн наймдугаар сард баталж гэрчилгээ гардуулсан.

Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга С.Насанбат Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болон бусад холбогдох шийдвэрүүдийг үндэслэн гарын үсэг зурж баталгаажууллаа. Дээрх хоёр байранд тус бүр нь 60 өрхтэй бөгөөд нийтдээ 110 орчим айл өрхийн 300 гаруй иргэн оршин суудаг аж. Ийнхүү 1998 оноос хойш Монголын талд шилжүүлэх, түрээслэгчдэд өмчлөх асуудлыг шийдэж өгсөнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн удирдлагуудад баярлаж талархсанаа оршин суугчид илэрхийлж байлаа. Цаашид ОХУ-ын эзэмшилд байгаа барилга, байгууламжийг Монголын талд шилжүүлэх ажлыг үргэлжлэн явуулах аж.

Холбоотой мэдээ