“Говийн хүч” цай, чацарганы тос шилдэг бүтээгдэхүүнээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-23 21:05:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Алтай түншлэл-2020” үзэсгэлэн худалдаанд оролцогчдын шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулав.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд тус аймгийн 17 сумын 80 гаруй аж ахуйн нэгж, өрхийн бизнес эрхлэгчид цагаан идээ, оёмол, модон эдлэл, арьс шир, жимс жимсгэнэ, эсгий сүлжмэл, хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчилж 80-аад сая төгрөгийн борлуулалт хийжээ.

“Алтай түншлэл-2020” үзэсгэлэн худалдаагаар нийт 15 номинаци тус бүрд хоёр шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан цом өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан юм. Энэ жилийн “Гранпри” шагналыг Есөнбулаг сумын өрхийн үйлдвэрлэгч С.Загд чацарганы тос, “Говийн хүч” цайгаараа хүртсэн бол аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар “Газрын өгөөж хуримт” хоршоо халтар арвайн гурилаараа шалгарчээ. 


Холбоотой мэдээ