“Элсний фестиваль-2020” наадам болно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-09-23 21:12:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Элсний нүүдэл шийдэл” нээлттэй хаалганы өдөр, “Элсний фестиваль-2020” наадам энэ сарын 26-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Монгол элсний байгалийн цогцолборт газарт болно.


Энэхүү үйл ажиллагааг Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Хөхморьт сумын ИТХ, ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран зохион байгуулах ажээ. Наадмын үеэр элсний гар бөмбөгийн тэмцээн, мото уралдаан зэрэг спортын үйл ажиллагаа болон нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна хэмээн холбогдох албанаас мэдээлэв. Иймд ард иргэдийг наадамд идэвх санаачилгатай оролцохыг хүслээ.

Монголын нүүдэлчин соёл, ахуй, дэг жаяг, ёс заншил, өв уламжлал, түүхийг элсний спортын үйл ажиллагаатай хослуулан шинэ эвент наадмыг зохиож гадаад, дотоодын  жуулчдад сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "Элсний фестиваль" соёл урлагийн наадмыг тус аймгийн БОАЖГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Холбоотой мэдээ