Туркт цэргийн албан хаагч байсан 90 гаруй хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-21 15:25:01

МОСКВА. /Kommersant/. Лалын шашны номлогч Фетхуллах Гюлений “FETO” хөдөлгөөнтэй холбоотой цэргийн албан хаагч байсан 94 сэжигтнийг баривчилсан тухай “Sabah” сонин мэдээлэв.


Сэжигтнүүдийн дунд армийн командлагчид, дэслэгчид, түрүүч нар байжээ. Мөрдөн шалгалтын хүрээнд прокурорын газар тэднийг баривчлах тушаал өгсөн байна.


Сануулан дурдахад, Туркт 2016 онд төрийн эргэлт хийх оролдлого болсон хэдий ч эрх баригчид үүнийг дарж чадсан юм. Энэ хэрэгт Фетхуллах Гюллен холбоотой гэж Туркийн эрх баригчид үздэг байна. Харин АНУ-д байгаа Фетхуллах Гюллен төрийн эргэлтийг буруушаагаад өөрийг нь буруутгасныг няцаасан юм. 

Холбоотой мэдээ